Dark Light
Нийгэм | 2022-10-28

Алба хаагчид шагнагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын захирамжаар  эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан алба хаагчдыг шагналаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ганзориг, шатны техникч, ахлах ахлагч Д.Эрдэнэбат, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Магсаржав, 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхбаяр, Багануур Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Мягмарсүрэн, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Доржпүрэв, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бямбазориг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Э.Энхбат, 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ө.Мөнх-Отгон, Санхүү эдийн засгийн хэлтсийн Хангалт үйлчилгээ орон сууц, байрны ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Үүрийнгэгээ, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Даваадорж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн шатны техникч, ахлах ахлагч Н.Отгонбаатар,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр тус газрын Дотоод, хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн Эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Нямдорж, "ТЭЦ-2" Дулааны цахилгаан станцын гэрээт галын хэсгийн ахлах байцаагч, ахмад Н.Гансүх, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Төгсбуян,  Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Гантөмөр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б. Нямдаваа, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Хүрэлбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч М.Болдбаатар нар тус тус шагнагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10