Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, ажиллагаанд байгаа 57 хэргийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр тэрээр хэлэхдээ:
Хууль шүүхийн байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байна, бүлэглэлийн хэмжээнд хүрсэн. Ганцхан жишээ дурдахад гадаадын хөрөнгө оруулагч залилуулж тухайн хэрэг шүүхийн шатанд байхад хилийн хоригийг цуцлаад, хилээр гарсных нь нэг хоногийн дараа буцаагаад хилийн хоригийг сэргээж байх жишээтэй. Манай хууль, шүүхийн байгууллага ингэж ажиллаж байхад ямар гаднын хөрөнгө оруулагчид манай улсад итгэж хөрөнгө оруулах вэ? Гадны хөрөнгө оруулалт аваагүйгээр хөгжсөн нэг ч улс орон байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд гадны хөрөнгө оруулалтаар хөгжсөн байдаг. Цаашид энэ хууль, шүүхийн асуудлыг цэгцлэхгүйгээр ажил явахгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт хандаж, энэ асуудлыг олны анхаарлын төвд оруулж шүгэл үлээж байна хэмээлээ.
АДМИН








Нийгэм







