Dark Light
Нийгэм | 2022-10-28

Ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 878.000 - 10.7 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

2022 оны 10 дугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 729 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, I, II эмнэлэг, Бриллиант, Сонгдо, Гурвал зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 39 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой. 

Энэхүү тусламж, үйлчилгээг авахад та ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг дээрх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10