Dark Light
Нийгэм | 2022-10-28

Улсын заан Б.Серик үзүүрлэж, улсын аварга О.Хангай түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн 383 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, "Аврагч" спорт хороо, Од групп, "Их Монгол" “Сан, Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, Монгол улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” СХ, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв. 

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” СХ, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Кровун Броверс" ХХК, "Сүлд" СХ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10