Dark Light
Нийгэм | 2022-10-29

5 цагийн хугацаанд 501 согтуу жолооч илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 29-ний өдрийн 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэл торгодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Уусан бол бүү жолоод шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явууллаа.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 7 иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүллээ.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10