Dark Light
Нийгэм | 2022-10-29

“Шилмэл мал-2022” үзэсгэлэнд шалгарсан аймаг, ААН-үүдэд шагнал гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар оролцов.  Тэгвэл “Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэнгийн гойд ашиг шимт малын шалгаруулалтад байр эзэлсэн аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагналыг нь гардууллаа. 

Гойд ашиг шимт адуу, 

Гойд ашиг шимт тэмээ, 

Гойд ашиг шимт нутгийн үхэр, 

Гойд ашиг шимт махны үхэр, 

Гойд ашиг шимт сүүний үхэр, 

Хосолмол ашиг шимт үхэр, 

Ууцан сүүлт хонь, 

Бүдүүвтэр ноост хонь, 

Бүдүүн ноост хонь, 

Нарийн, нарийвтар ноост, хурганы арьс, импортын хонь 

Гойд ашиг шимт ямаа 

Гойд ашиг шимт сарлаг зэрэг төрөлд тэргүүн, дэд, тусгай байрыг шалгаруулав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10