Dark Light
Нийгэм | 2022-10-29

Хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зүүн аймгууд дахь нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон яамны төлөөлөлтэй хамт оролцож байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн суманд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр орчин үеийн хосолмол аж ахуйг үүсгэн байгуулсан “Мэтагро” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. 

Тус компани нийт 10 мянган га талбайд үр тариа, тосны болон олон наст таримал, тэжээлийн ургамал тариалахын зэрэгцээ жилд 15.0 мянган үхэр шахан бордож, зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Аж ахуйн тохижилт, орчин, ажилчдын байрыг тув тухтай, байгальд ээлтэй шийдлээр бүтээн байгуулжээ.

Монголын шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг М-Си-Эс группийн охин компани хөдөө аж ахуйн салбарт зориглон орж байгаа нь тус салбарын хөгжилд түүчээлж, үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10