Ж.Мөнхбат нарын Архангайн 3 гишүүний “Даага аваарай” гэсэн өнгөрсөн хаврын амлалт өвлийн хүйтэн болтол биелээгүй байна. Боксчин Э.Цэндбаатарын гавьяатын найрын тайзан дээр гишүүн Ж.Мөнхбат “Нутгийн дүүгээ Сүзүки Жимни машинаар мялааж байна, Үдээс хойш, Баянзүрх дүүрэг, “Бридж” группийн үүднээс хөдөлсөн, Замын цагдаагийн урд явж байна” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын амнаас машинаар мялааж байна гэдэг үг унасан болохоос биш машин өгөх эрхийн бичгээр мялааж байна гэдэг үг унаагүй. Тайзан дээр алга ташуулсан бичлэгийг үзвэл машин биш эрхийн бичиг аваад ирж яваа хүн түгжрээнд орсон, Замын цагдаагийн тэнд явж байна гэж хүмүүс ойлгохооргүй байна. Хавраас хойш өвөл болсны дараа Ж.Мөнхбат гишүүн машин биш эрхийн бичгийг нь гардуулсан, мөнгийг нь хандиваар цуглуулж байна, ер нь Э.Цэндбаатар Архангайнх гэсэн сураг л байдаг, өгөх албагүй гэх зэргээр ярьж байна.
Хотын түгжрэл гамшиг мөн боловч урин хавар хөдлөөд намрыг дуустал түгжирсээр л байгаа юу, хагас жилийн өмнө Замын цагдаагийн урд талд орчимд явж байгаад журмын хашаанд орчихсон юм уу? гэх зэргээр хүмүүс гайхан асууж байна. “Одоо очлоо, түгжрээд дөхөж л байна” гэдэг үг одоо бүр төгсрөөд хавраас намар, хагас жилээр хойшлуулдаг шалтаг боллоо. Эр хүн хэлсэндээ, их хурлын гишүүн амласандаа байхыг л олон түмэн шаарддаг. Э.Цэндбаатарт амласан машинаа өгөх нь мэдээж алба биш, нутгийнх гэсэн сургаар заавал мялаах ёстой биш ч гэлээ хэлсэн бол хийдэг байвал гоё. Гайхаад байх юм, нээх гоё амлаад, дараа нь хэлсэн нь ч, сонссон нь бүгдээрээ таг мартдаг сонгууль эхлээгүй байгаа биз дээ, уг нь. Өгье гэвэл шалтгаан олдоно, өгөхгүй гэвэл шалтаг ч мундахгүй л дээ.
Эр хүн хэлсэндээ
Эмээлт морь харайсандаа
Эрхэм гишүүд хэлсэндээ
Эко машин давхисандаа л баймаар байна.
АДМИН








Нийгэм







