Dark Light
Нийгэм | 2022-10-29

Хотын даргын ам, захирамж хоёрын аль нь үнэн бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын дарга Д.Сумъяабазар хотын анхны виртуал иргэн Эгүнэтэй танилцахаар “Сайн байна уу? Би Сумъяабазар байна” гэж 4 удаа давтан хэлэхэд нь “Сайн сонсогдсонгүй, асуултаа арай тодорхой хэлнэ үү, таны асуултыг ойлгосонгүй” гэх зэргээр улсын аварга бөх, Улаанбаатар хотын захирагчийг олон түмний өмнө амлан авч, чамгүй зовоосон нь олон түмнийг ихэд хөгжөөлөө. Нөхөр Эгүнэ дөнгөж саяхан төрсөн мөртөө хотын даргын ажил төрөлд сэтгэл дундуур явдаг юм биш байгаа гэх зэргээр сошиал сүлжээнд наргиан хөгжөөн давлагааллаа. Манай даргаар бүр өөрөөр нэрийг нь 4 удаа давтан хэлүүлж байж таньсан “чих хатуу” Эгүнэ гэнэтхэн “Сайн байна уу, эрхэм хотын дарга аа” гэж хэлсэн нь албан тушаалыг нь хүндэтгэснийх үү, бас нэг цүнх баригч гарав уу гэх мэт хошин өнгө аяс нэмлээ. Виртуал иргэнийг дөнгөж төрүүлж бойжуулж байгаа бөгөөд одоохондоо замын түгжрэл, агаарын бохирдлын талаарх мэдээг хэлж чаддаг болоод байна. Аан тийм, Эгүнэ бас онигоо ярьдаг. Онигоо нь цаашдаа зөвхөн өвөө эмээ хоёрын тухай биш хотын утаа, түгжрэл, газар олголт зэрэг сэдвээр баяжиж чадах уу гэдгийг иргэд сонирхож байна.

Хэсэг чимээ анир багатай байсан хотын дарга Д.Сумъяабазар хууль зөрчиж барьсан 116 байршлаас эхний ээлжид 22 барилга байгууламжийг нураахаа мэдэгдсэн. Тухайлбал, Богд уулын аман дахь  Дугуй цагааныг тохижуулж, явган болон дугуйн зам тавиулахгүй, цаг хугацаа алдуулж, өдрөөс өдөрт үнэ ханш өсөж байгаа энэ үед бүтэн сар алдуулж, цаашлаад он дамнуулах хэмжээнд саад болж байгаа “Энигма” компанийн цементэн гэр мэтсийг нураана гэдгээ мэдэгдсэн. Хотын иргэд мэдээж хууль зөрчсөн газар олголтыг цуцлахыг дэмжиж байна. Гагцхүү хууль зөрчиж боссон барилга байгууламжийн жагсаалтаас “Энигма”-гийн 4 газрыг хотын дарга өөрөө хасаж, өөрөө захирамж гарган, өөрийнхөө албан ёсныхоо ulaanbaatar.mn сайтад тавьснаа эргэж устгасан нь хачирхал дагуулсан. Захирамж гаргаагүй гэж нэг мэлзээд, “Одоо юу болохыг хараарай, цуцлах цаашаа юм болно” гэж амлав. Нураана гэж хэлж байгаа хүн бол хотын дарга Сумъяабазар мөн байна гэдгийг Эгүнэгээс илүү таниад байдаг. Нураахгүй гэдэг захирамжийг нь харахаар хотын дарга Сумъяабазар бас л мөн байгаад байдаг. Хоёр Сумъяа дарга гарчхаад байна уу, энэ Эгүнэ тэгээд нэрийг нь танихгүй будилсан болж таарав уу? Нэг хүн камерын өмнө амаараа нураана гээд, компьютерын дэлгэцэд болохоор захирамжаараа нураахгүй гээд байхаар нь толгой эргээд, ухаан хүрээгүй нь бидний буруу ч юм уу? Бурууг буруугаар биш зөвөөр нураавал хотын дарга аа дэмжинэ ээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10