Dark Light
Нийгэм | 2022-10-30

Сөүл хотод Halloween-ний баяраар 149 хүн олны хөлд дарагдаж амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын нийслэл Сөүл хотод зохион байгуулсан Halloween-ний баярын үеэр 149 хүн олны хөлд дарагдаж амиа алдсан харамсалтай явдал тохиолоо. Тодруулбал Юнсан дүүргийн Итаевоны нарийхан гудамжинд нэг дор 100 мянга гаруй хүн цугласнаас болж энэ осол гарчээ. Амиа алдагсдын дийлэнх нь өсвөр насныхан болон 20 орчим насны залуус юм байна. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын хоёр иргэн байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ үеэр 79 хүн гэмтэж, сураггүй болсон гэх  270 орчим дуудлага хүлээн авчээ. Итаевон нь шөнийн зугаа цэнгэлийн хороо гэдгээрээ алдартай бөгөөд ковидоос хойш амны хаалтгүй анхны Halloween-ний баярыг тэмдэглэсэн аж. Албаныхан ослын үндсэн шалтгааныг тогтохоор ажиллаж байна. Олны дунд байсан хүмүүс унаснаас болж осол гарсан гэж үзэж байгаа аж. Эмгэнэлт явдалтай холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч шуурхай хуралдаан зарлаж, гэмтсэн хүмүүст шаардлагатай бүхий л тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10