Dark Light
Нийгэм | 2022-10-31

Сүнсний баяраар амиа алдсан хүний тоо 154 болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын нийслэл Сөүл хотын зугаа цэнгэлийн төв Итаевонд өнгөрсөн амралтын өдөр сүнсний баярт оролцохоор цугласан залуус хэт бөөгнөрөл үүсгэж, нарийн гудамжинд шахцалдан олноороо амиа алдсан харамсалтай явдал болсон. Шинэ долоо хоногийн эхний өдөр амиа алдсан залуусын тоо 154 болж нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгос улс даяар долоо хоногийн хугацаатай гашуудал зарласан бөгөөд албаныхан 150 гаруй залуу амиа алдсан осол хэрхэн болсныг тодруулахаар ажилласаар байгаа юм. Амь үрэгдэгсдийн дунд гаднын 26 иргэн бүртгэгджээ. Үүнд АНУ-ын хоёр бүртгэгдсэн ба 10 гаруй улсын элчин сайдын яам иргэдийнхээ амь насыг уг шахцалдааны үеэр алдсан тухай мэдээлсэн байна.

Сүнсний баярт оролцогчид чухам яагаад үймснийг албан ёсоор тогтоогоогүй ч тэнд байсан гэрчүүдийн ярьснаар хүмүүс нарийн гудамж руу гэнэт олуулаа дайрсны улмаас хүмүүс унаж тээглэн шахцалдаан үүсжээ. Ковид-19 цар тахал гарснаас хойш анх удаа Хэллоуины баярыг амны хаалтгүй тэмдэглэхээр болсон тул баярт оролцогчид өмнөхөөсөө хэд дахин олноор цугларсан байсан гэж эх сурвалжууд мэдээлээд байгаа юм. 

Амь үрэгдсэн хохирогчдын бараг бүгдийнх нь буюу 150 хүний нэр хаягийг тогтоосон байна. Тэдгээрийн 56 нь эрэгтэй, 97 нь эмэгтэй хүмүүс байгаа аж. Гэмтэж бэртсэн 133 хүн байгаагийн 37 хүний биеийн байдал хүнд байна гэж Өмнөд Солонгосын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: CNN 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10