Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн "Б" аравдугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:34 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /38 настай, эрэгтэй/-г 10.30-ны өдрийн 18:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:00 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т, тус сумын “Бяцхан булаг” гэдэг газар малтайгаа явж байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
АДМИН








Нийгэм







