Dark Light
Нийгэм | 2022-10-31

Сураггүй болсон 14 настай охиныг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:15 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотоос "Манай охин 13 цагийн үед гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирэхгүй байна" гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 14 настай, эмэгтэй "Х" нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээслэл бичин үлдээж гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон учир эрэн сурвалжлах ажиллагааг аймгийн цагдаагийн газраас шуурхай зохион байгуулж охин Улаанбаатар хот руу явсан болохыг тогтоон 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хамаатны эгчтэйгээ хамт байхад нь олж тогтоон байна. Охиныг олоход ямар нэгэн эрсдэл учраагүй байсан бөгөөд түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны хүүхдийнхээ насны онцлогийг сайтар судалж, түүнтэй илэн далангүй ярилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд нь тусалж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10