Dark Light
Нийгэм | 2022-10-31

Стандартын бус нүхэн жорлонг буулгаж, эко жорлонг нэвтрүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн дэргэдэх Ивэн голын эрэг дагуух хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч тус сумын 1-дүгээр багийн засаг дарга, нутгийн иргэдтэй хамтарч 8-н нүхэн жорлонг  буулгаж ариутгал хийж, буллаа. 

Зүүнбүрэн сумын хэмжээнд 823 өрх , 83 аж ахуй нэгж байгууллага байгаагаас нийт 913 жорлон тоологдож стандарт  жорлон – 22 , стандарт бус жорлон – 891 , бохир усны  нүх – 566 стандарт нүх  - 18 , стандарт бус нүх – 325  , бохир усны нүхгүй   / давхардсан тоогоор зуслан ,хаваржаа, өвөлжөө /  -  223 байна. 

Сумын хэмжээнд стандарт болон эко жорлонг нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжиж,  бохир соруулах 1 машин ажиллуулж байна. 

Үйлчилгээний газруудыг “Эко жорлонтой”  болгох уриалга гарган ажилласнаар 2 шатахуун түгээх станц стандарт жорлонтой боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19