Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: “Ажлын хэсгийн хяналт, дүгнэлтийн сонсож, ярилцаж байна. Тодорхой шийдэл гаргахаар бүлэг хуралдаж байна. Дарханы замыг сүр, дуулиантай хийсэн юм байхгүй. Дарханы замын нэг урсгал хоёр хөдөлгөөнийг нээсэн. Өчигдрийн байдлаар хөдөлгөөн бүрэн нээгдсэн. Иргэд маань шороон замаар явахгүй. Хатуу хучилттай замаар зорчдог болох боломж бүрдлээ. Ирэх жилийн өдийд 2 урсгалтай 4 эгнээ замыг нээх зорилт тавин ажиллаж байгаа. Дарханы зам бүрэн дууссан гэж ойлгоод байх шиг байна. Дуусаагүй нийт хийгдэх ажлын 50 хувь нь хийгдсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт ажлын 50 хувь нь хийгдсэн гэсэн үг. Дарханы зам удааширсан шалтгаан шаардлага хангаагүй цүнхний компани гүйцэтгэж, шалгаруулсан явдал. Үүнтэй холбоотойгоор Дарханы зам удааширсан. Мөн цар тахлын 2 жилийн нөхцөл байдал нөлөөлсөн” гэв.
АДМИН








Нийгэм






