Dark Light
Нийгэм | 2022-10-31

Ачааны автомашин мөргөлдөж, 2 хүн амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Зайрмагт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 30-ны өдрийн 20:58 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 40 км замыг туулан 22:34 цагт очиход Цогтцэций сумаас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Ж /43 настай, эрэгтэй/-ын “Шаанкси” загварын ачааны автомашин, иргэн Ө /48 настай, эрэгтэй/-ын “Шаанкси” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс 2 автомашины бүхээг, урд дугуй тус тус шатаж байсныг 24 минут ажиллаж унтраан Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн. Гал түймэрт 2 автомашины жолооч өртөж нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10