Бодь группийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Өнгөлөг ирээдүй” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэ онд уг төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних боломжийг бүрдүүлэх зорилгоор 27-р цэцэрлэгийн гадна эко тоглоомыг иж бүрнээр суурилуулан, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Мөн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт, зам талбайн угсралт, гэрэлтүүлгийн ажлыг хоёр сарын хугацаанд иж бүрэн дуусгажээ.
Тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ эмнэлгийн түргэн тусламжийн машины орц гарцын замын өргөтгөл явган хүний зам шинээр гаргаж, гадна зам талбайн явган гэрэлтүүлэг шинээр хийж, сандал, сүүдрэвч, элсний саравч, цэцгийн мандал, ногоон байгууламж зэргийг хийсэн байна.

АДМИН







Нийгэм







