Dark Light
Нийгэм | 2022-10-31

Шатахуун түгээлтийн явцад тогтмол хяналт шалгалт хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу 7 хоног бүр шатахууны түгээлттэй холбоотойгоор хяналт шалгалт хийж ажиллаж байна.

10-р сарын 28-ний өдөр ШӨХТГ-ын улсын байцаагчид Орон нутаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагчдын хамтаар хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сод монгол, Шунхлай, Петровтис ХХК-иудын 20 ШТС хамрагдсанаас 17 ШТС-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, гурван ШТС-д АИ-92 шатахуун түгээхгүй байсан бөгөөд нөөц дууссан гэх 2 ШТС-ын шатахууны автомат түвшин хэмжигчийг шалгахад 2 савны нөөц дууссан байсан бол 1 ШТС-ын шатахуун түгээгүүрийн хошуунд гэмтэл гарсан ба засуулахаар дуудлага өгсөн зэрэг нөхцөл байдлууд илэрсэн байна. 

МТ ХХК-ийн хувьд ачуулсан шатахуун ирж байна, буусны дараа ШТС-уудаар тараана гэх мэдээллийг ирүүлсэн бөгөөд үйл ажиллагааны доголдолтой холбоотойгоор зарим ШТС-уудаа хааж байна гэх хариуг өгсөн юм.

2022 оны 10 дугаар сарын 4 дэх 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 33 хоног, Аи-92 автобензин 21 хоног, Аи-95 автобензин 36 хоног, дизель түлш 22 хоног, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа бол, Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 3 хоног, Аи-92 автобензин 16 хоног, Аи-95 автобензин 44 хоног, дизель түлш 33 хоног, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10