Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ 10.16-ны өдрөөс 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.30-ны өдрийн 07:00 цагаас 18:44 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн Хавцалт замбал гэдэг газар уулын 2 талаар 6 км-т зохион байгуулсан. 10.31-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.
Нийгэм | 2022-11-01
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







