Dark Light
Нийгэм | 2022-11-01

УБТЗ зорчигч үйлчилгээний тарифаа 50 хувиар нэмэгдүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын зөвшөөрлийн дагуу  УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг экспортын ачаа тээвэр болон үйлчилгээний үнийн тарифтаа өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн үнийн тариф өнөөдрөөс /2022.11.01/ эхлэн үйлчилнэ. 

Тодруулбал:

Зэс, зэсийн баяжмал тээвэрлэх тарифыг 20 хувиар 

Төмрийн хүдэр тээвэрлэх тарифыг 15 хувиар 

Жонш тээвэрлэх тарифыг 15 хувиар 

Экспортын нүүрс тээвэрлэх тарифыг 20 хувиар 

Орон нутаг болон олон улсын харилцааны зорчигч тээврийн тарифыг 50 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19