Dark Light
Нийгэм | 2022-11-01

С.Баярцогт: Би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх сонирхол алга

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Швейцарын прокуророос хэргийг нь  цагаатгасан талаар С.Бямбацогт мэдээлэл хийж, шалгагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өглөө.

Сангийн сайд асан С.Баярцогт: 2016 онд хэрэг үүсгэхдээ эхлээд "Оюутолгойн гэрээг" нөгөө талдаа ашигтайгаар хийсэн. Энэ үед авлига авсан байж магадгүй, мөнгө угаасан, үндэслэлгүй үрэгдсэн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар тавьсан. 2018 онд тодорхой хугацаанд цагдан хорьсон. Анхан шатан болон давж заалдах шүүх хурал, дээд шатны шүүх хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад орсон. Жилийн турш дахин мөрдөн байцаалт хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Монголын 2,3 бизнесменүүдийг Швейцарт аваачиж, мэдүүлгүүд авсан байгаа. Мөн надад үйлчилж байсан банк, Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж өргөн хэмжээний мөрдөн шалгах ажил явуулсан юм билээ. 2022 онд надад тулгаж, мөнгө угаасан, авлига авсан гэх зэрэг хэргүүд нь хэрэгсэхгүй болгосон. “Дөрвөн улсын хууль хүчний байгууллагаас гэм буруугүй гэдгийг минь нотоллоо, би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх сонирхол алга. Нэгдэж, нийлээд цааш явах ёстой. Монгол улсад яг одоо үүлэн чөлөөний нар шиг боломж гарч байна”гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10