Dark Light
Нийгэм | 2022-11-02

Д.Амарбаясгалан: Төрийн хяналт, шалгалтын давхардлыг арилгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн аравдугаар сард “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байна. Иймд Засгийн газраас холбогдох 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэгдсэн нэг хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж байна” хэмээн мэдэгдсэн.

Улмаар Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татаж буулгаж, төрийн хяналт шалгалтын чиг үүргийг салбар яамд болон харьяа байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Уг шийдвэр хэрэгжсэнээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1600 гаруй албан хаагчидтай зэрэгцэн тухайн салбар яам, байгууллагадаа харьяалагдан хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэдэг байсан 1400 гаруй албан хаагчдын ажил үүргийн  давхардал арилах бөгөөд энэ нь Засгийн газраас төрийн албаны чиглэлээр хэрэгжүүлэх “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн эхлэл юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19