Dark Light
Нийгэм | 2022-11-02

Хөгжлийн банканд 779.6 тэрбумийн эргэн төлөлт хийгдээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 10 дугаар сарын 31 дуусталх хугацаанд нийт 779.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгдээд байна. Үүнээс бэлэн мөнгөөр 681.2 тэрбум төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98.4 тэрбум төгрөг төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 34.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 890.0 тэрбум  төгрөгийн, 65.5% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10