Dark Light
Нийгэм | 2022-11-02

Хүүхдүүдийн зургийг фейсбүүкт нийтэлсэн иргэн ээжээс нь уучлалт гуйжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бага насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр хүйтэн чингэлэгт даарсан байдалтай байсан талаар нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлсэн. 

Тухайн асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас: "Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах ТҮЦ-т ээж нь ажилладаг. Аав нь орон нутгаар ажлаар явж байгаа. Хүүхдүүдийн ээж ажилтай үедээ эмээ, өвөөд нь үлдээдэг. Тухайн өдөр өвөөгийнх нь бие тааруу байсан тул хүүхдүүдээ ТҮЦ-тээ авч ирсэн. Гадаа гарч ирж биеэ засаад орж ирэх хооронд тухайн иргэн хүүхдүүдийн зургийг авч нийтэлсэн байна. Энэ үйлдэлдээ иргэн хүүхдийн ээжээс уучлалт гуйсан. Хүүхдүүдийн биед хүчирхийллийн шарх сорви байгаагүй. Биеийн байдал хэвийн байна" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10