Баянхонгор аймгийн малчин "Ү" нь 11.02-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Ү /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас зохион байгуулж байна.
Нийгэм | 2022-11-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







