Dark Light
Нийгэм | 2022-11-03

Урлаг, соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын яамны санаачлагаар жил бүрийн 11 дүгээр сарыг соёлын бүтээлч сар болгосон. Энэ жилийн тухайд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж бүх нийтийг соён гэгээрүүлэх, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаа нь чиглэж байна.

Соёлын аялал жуулчлал, орон нутгийн тогтвортой хөгжил гэх үндсэн сэдвүүдийн дор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх юм байна.

Мөн соёлын хүртээмжийг нэмэгдүүлж цаашид хэрхэн, яаж хөгжүүлэх ерөнхий зураглалыг гаргах зорилт тавьжээ.

Нэг сарын хугацаанд урлаг, соёлын байгууллагууд өөр өөрсдийн онцлог, үйл ажиллагааны давуу талуудыг танилцуулж, түгээн дэлгэрүүлдэг. 2021 оны Соёлын бүтээлч сараар үзэгчдийг ажиглахад таниулан сурталчлах, ойлгуулах ажил дутагдалтай байсан нь мэдрэгдсэн гэдгийг салбарын төлөөлөл хэлж байсан юм.

Соёлын бүтээлч сараар Улаанбаатар хотод 140 гаруй, орон нутагт 600 гаруй арга хэмжээ, хөтөлбөрүүдийг төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10