Dark Light
Нийгэм | 2022-11-03

Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ажлаа эхлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүний хамт өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийж, талууд байгаль орчны хамгаалал, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид байгаль орчны салбарт тулгамдаж буй олон талт асуудлуудад хамтран ажиллахаар болсон билээ. Энэ уулзалтын үр дүнд талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр хамтарсан уулзалт хийлээ. Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас үүдэлтэй эвдэгдэж, орхигдсон газарт хийгдсэн нөхөн сэргээлт, хуш модны самар түүх нэрийдлээр байгальд учруулж байгаа хор хохиролд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллахаар ажлаа эхлүүллээ.  

Мөн Богдхан уулын дархан цаазат газар, горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад үүсээд буй одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид дээрх бүсэд дахин шинээр газар олгохгүй байх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх оны буюу 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хууль эрх зүйн орчинд зохицуулалтууд хийгдэж байгааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд танилцуулаад, байгаль орчны тэр дундаа ус, хөрс, агаар, ой, мод зэрэг стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий асуудалд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн бус байгууллага зэрэг талуудын оролцоотой хамтарсан хяналтыг хэрэгжүүлж, байгаль хамгаалалд үр дүн гаргаж ажиллахыг санууллаа.  

Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дагуух усны сан бүхий газарт баригдсан ариун цэврийн модон байгууламж, /жорлон/ зэргийг буулгаж, тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшээд, хуулийн хугацаанд, зориулалтын дагуу ашиглагдаагүй зарим аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж байгааг мэдэгдлээ.  Мөн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ойн агентлагаас Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад хуш модны самар түүх квот, хэмжээ хэтэрсэн, самар түүх нэрийдлээр байгальд хор хохирол учруулаад буй нөхцөл байдал дээр ажлын хэсэг байгуулагдан газар дээр нь очиж, хяналт шалгалт явуулж, нөлөөллийн үнэлгээ хийхээр ажиллаж байна гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10