Dark Light
Нийгэм | 2022-11-03

Замын- Үүд сум дараагийн “Цагаан хад” болоход ойрхон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улсын экспортын 90 гаруй хувийг нүүрс эзэлдэг. Нүүрсний экспортын багахан хувийг Замын-Үүдийн боомтоор гаргадаг. Гэвч Замын –Үүд сумын иргэд нүүрсний тортогоор амьсгалах болсоор уджээ. Учир нь төрийн байгууллагуудын нурмал ачаа буюу нүүрс ачиж буулгах талбай нь стандартын шаардлага хангаагүйгээс болж иргэдийн эрх ийнхүү ноцтой зөрчигдөх хэмжээнд хүрсэн байна.

Угтаа нүүрсний ачилтын талбай нь наанадаж, 8 метрээс доошгүй өндөртэй тоосжилт болон салхинаас хамгаалах хашаатай байх ёстой. Гэвч  Замын –Үүд сумын захад байрлах уг талбай нь хашаагүй шахуу, нурчихсан, зарим газарт нь ганц нэг шонгоор тогтоосон байдалтай  удсаны улмаас салхи салхилах төдийд л Замын-Үүд сум нүүрсний тортогонд булуулж байгаа талаар иргэд ч гомдол мэдээлэл ихээр хүргүүлэх болсон байна.

Улсын мэдлийнх гэх энэ нүүрсний ачилтын талбайн талаар Замын үүд сумын Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнгээс тодруулахад: 

Замын Үүдийн Гаалийн хяналтын бүсэд байгаа нурмаг ачаа буудаг талбай нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа  “Сауд гэйт” компанийнх. Миний ойлгож байгаагаа УБТЗ –ийн замыг түрээслэн ашиглаж ирсэн. Нурмаг ачааг тусгай зориулалтын талбайд буулгах ёстой. Тухайн үедээ шаардлага хангасан болоод зөвшөөрөл өгсөн байх. Гэвч өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн энэ хоёр байгууллага хоорондоо үл ойлголцсоноос болж энэ талбайг сүүлийн 2 сарын хугацаанд ашиглаагүй. 

Замын-Үүд суманд үнэхээр ийм хүндрэлтэй асуудал үүсэж байгаа нь үнэн. Хавар, намрын улиралд ямар нэгэн байгалийн гамшиг болсон тохиолдолд сумын хэмжээнд хүндрэх тал бий. Тиймээс стандартын шаардлага хангасан талбай болгох шаардлагыг зохих шатны байгууллага аж ахуй нэгжүүдэд тавина хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10