Dark Light
Нийгэм | 2022-11-03

Залуучуудыг орон нутагт ажиллахыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Хөтөлбөрийн менежерээр шинээр томилогдсон ноён Даниел Сэмийг хүлээн авч уулзлаа. 

Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай шилжилт хөдөлгөөнийг зохистой ойлгож, удирдах болон шилжих хөдөлгөөнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг туршин хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар иргэдэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн зохистой үйлчилгээг хүргэж хүн амын төвлөрлийг сааруулахад хамтран ажиллаж ирсэн. Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааг цаашид хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх талаар талууд санал солилцсон юм. 

May be an image of 2 people, people standing and indoor

Дэд сайд, “Шилжилт хөдөлгөөний хамгийн гол хүчин зүйл нь хөдөлмөр эрхлэлт юм. Монгол Улс шилжилт хөдөлгөөнийг хаах хязгаарлах бодлого хэрэгжүүлдэггүй. Харин зохистой зохицуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх бодлого баримталдаг.  Төвлөрлийг сааруулахын тулд дотооддоо орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилтууд дэвшүүлсэн. Тухайлбал, ажил олгогчидтой хамтран залуучуудыг орон нутагт ажиллахыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ. Орон нутагт шилжин ажиллаж байгаа залуучуудыг ажлын байраар хангасан тохиолдолд ажил олгогчдод 3-6 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэлээ. 

Тодорхой үр дүнд хүрэх энэ арга хэмжээнд Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагыг дэмжиж ажиллахыг санал болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10