Dark Light
Нийгэм | 2022-11-03

"Moon Dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагнав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бүжгийн спортын холбоо нь МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Дэлхийн аварга шалгаруулах  Латин формейшн тэмцээний мөнгөн медальт “Moon Dance” хамтлаг, 4-р байрт шалгарсан “Star dance” хамтлаг, Дэлхийн аварга шалгаруулах Стандартын формейшн тэмцээний 8-р байрт шалгарсан “Хатантуул” хамтлагийн баг бүрэлдэхүүнийг Олимпик хауст хүлээн авлаа. 

Тус арга хэмжээний үеэр Дэлхийн аварга шалгаруулах Формейшн тэмцээнд Монголын багийн ахлагчаар томилогдсон “Хатантуул” хамтлагийн удирдсан багш Л.Цолмон МБСХ-ны тугийг хүлээлгэн өглөө. 

Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Энэ үеэр “Moon Dance” хамтлагийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, “Star” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” хамтлагийн дасгалжуулагч Л.Цолмонг Олимпын алтан медалиар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр, МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган, МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар нийт баг бүрэлдэхүүнд баяр хүргэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10