НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч шахмал түлш нөөцөлсөн агуулах саравчнуудаас лабораторид өгөх дээж авав. Энэ үеэр агуулахад хадгалсан түлшнээс хоёр шуудайтайг задалж үзэхэд физик чанараа алдаагүй нунтаггүй, жиндээ бүрэн хүрч байв.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 7 хоног бүр бүх агуулахаас түүврийн байдлаар дээж авч лабораторид өгч шинжлүүлдэг бөгөөд стандартын шаардлагад бүрэн нийцэж байгаа юм.


АДМИН







Нийгэм



