Dark Light
Нийгэм | 2022-11-03

Б.Ариунзаяа охин дахин танхайн хэргээр шүүгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн гуравдугаар сард бусдын толгой дээр халуун кофе асгасан гэх хэрэгт холбогдсон Б.Ариунзаяа охин дахин танхайн хэргээр шүүгдэж байна. Тэрээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гудамж талбайд танхайрсан, бусдын биед халдсан хэргээр шалгагдаж байна. 

Тодруулбал, 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн бөгөөд зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19