Dark Light
Нийгэм | 2022-11-04

Мьянмарын шүүх улс төрч асанд 173 жилийн хорих ял оноожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мьянмар улсын цэргийн эрх баригчид төрийн эргэлт хийж Аун Сан Су Чигийн Засгийн газрыг унагаснаас хойш улс төрийн шалтгаантай баригдсан хүмүүст ээлж дараалан хоригдох ял оноосоор байна. Энэ удаа Су Чигийн намын төдийгүй Засгийн газрын гишүүн асан 52 настай Вин Майнт Лайнд 173 жилийн хори ял оноожээ. Өнөөдрийг хүртэл Мьянмарт хорих ял сонссон экс улс төрчдөөс хамгийн өндөр ял сонссон тохиолдол болж байна.

Янгон хотоос хойш 480 км-т байдаг Магвай дүүргийн шүүх Вин Майнт Лайнд найман зүйл ангиар 148 жилийн хорих ял оноожээ. Үүнд терроризмын гэмт хэрэг багтсан байна. Түүнд өнгөрсөн хавар таван зүйл ангиар хэдийн 25 жилийн ял оноогоод байсан юм. 

Тус улсад улс төрийн холбогдолтой шүүх хурал олон нийтэд хаалттай явагддаг уламжлалтай тул сэжигтний холбогдсон хэргийн нотлох баримт зэргийг мэдэх боломжгүй байдаг. Жилийн өмнө төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авсан Мьянмарын цэргийн эрх баригчид долоодугаар сараас хойш улс төрийн дөрвөн зүтгэлтэнг цаазаар авчээ. Цаазаар авхуулсан хүмүүсийг терроризмын гэмт хэрэг үйлдэж, төрийн эргэлтийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгасан байна.

Харин төрийн эргэлт гарах үед баривчлагдсан хатагтай Аун Сан Су Чи 26 жилийн хорих ял сонсоод байгаа юм. 

Эх сурвалж: Al Jazeera


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10