Баянхонгор аймгийн...малчин "Ү" нь 11.02-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 02:58 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин "Ү"-г эрэн хайх ажиллагааг 11.03-ны өдрийн 04:00 цагаас эхлэн зохион байгуулж өдрийн 08:30 цагт цогцсыг олж, сум дундын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм






