Төв аймгийн ... зам тээврийн осол гарч 2 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:15 цагт хүлээн авчээ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын автомашин, “Тоёота Камри” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-30” загварын автомашин автозамын хажуу руу унаж иргэн Г /52 настай, эрэгтэй/, Д /47 настай, эмэгтэй/, Э /1 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гарган, Багануур дүүргийн Эрүүл мэндийн түргэн тусламжийн эмч, Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн хэсгийн тээврийн цагдаад тус тус хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм






