Хөвсгөл аймгийн ..... сумын “Эгийн голын гүүр” гэдэг газарт малчин С, П нар 11 сарын 02-ны өдрийн 15:00 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Эрдэнэбулган сумын харьяат С /15 настай, эрэгтэй/, Тариалан сумын харьяат П /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 11 сарын 03-ны өдрийн 23:10 цагаас эхлэн зохион байгуулж байна.
АДМИН








Нийгэм






