Dark Light
Нийгэм | 2022-11-04

Монголын ширэн бээлийтнүүд Дэлхийн цомоос 8 медальтай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байна. 

Дэлхийн цомын рингэнд гарсан монгол тамирчдын сонин сайхнаас сонордуулахад эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медалийн төлөө тулалдах бол 54 кг-д Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл 50 кг-ын жинд Н.Оюун-Эрдэнэ тулаанаа дуусгасан бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртжээ. 

Тэгвэл тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медалийн болзол хангасан байна. Ийнхүү дэлхийн цомыг зорьсон Монголын есөн ширэн бээлийтнээс найм нь медальтай ирэх нь тодорхой болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10