Dark Light
Нийгэм | 2022-11-04

“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингэнфэлдэр-ийг энэ өдөр хүлээн авч уулзав.

Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжсэнээр манай улсын төсвийн болон үндэсний ханган нийлүүлэгчдийн орлого нэмэгдэхийн сацуу монголын залуучууд уул уурхайн шинэ техник технологи эзэмшиж, барууны бизнесийн арга барилд суралцаж буй нь үнэлж барашгүй хөрөнгө оруулалт болохыг Гадаад харилцааны сайд онцлон тэмдэглэв.

Хатагтай Дэйрдрэ Лингэнфэлдэр Оюу Толгой төслийн үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хийж, төслийн олборлолт болон санхүүгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжин, сайн чанарын зэс болон хүдрийн тогтвортой үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулж буйгаа танилцуулав. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Оюу Толгой уурхайн үйл ажиллагаатай танилцахыг Дэйрдрэ Лингэнфэлдэр урив.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10