Соёлын бүтээлч сарын эхний долоо хоног "Үндэсний нэгдмэл үнэт зүйл" уриан дор улс орон даяар өрнөж байна. Дорнод аймгийн Баяндун сумынхан "Дээлээр гоёсон өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн 70 гаруй албан хаагч буриад үндэсний хувцсаараа гангарч, хүүхэд багачууддаа буриад дээлийн тухай мэдлэг мэдээлэл өгсөн байна.
Нийгэм | 2022-11-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






