Dark Light
Нийгэм | 2022-11-05

"Изинис Эйрвэйз" компани ачаа тээврийн агаарын хөлгөө хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний агаарын тээврийн түүхэнд өнөөдөр нэгэн онцгой хуудас нэмж, AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зөөлөн буулаа. Дэлхийд тэргүүлэгч AIRBUS корпорацын A330-200 агаарын хөлөг нь ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой “ган жигүүртэн” юм.
16 жилийн туршид мэргэжлийн өндөр хариуцлага, сахилга батыг дээдлэн, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэж ирсэн Изинис Эйрвэйз ХХК нь хөгжлийн шинэ шат руу алхаж, ачаа тээврийн агаарын хөлгөө ийнхүү хүлээн авлаа.
AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээрээ 13.500 км туулах чадвартай, нийт 345 зорчигчийн багтаамжтай, эзлэхүүн нь 199 м3, даац нь 62.8 тонн зэрэг онцлох хүчин чадалтай юм.
Изинис Эйрвэйз компанийн засвар үйлчилгээний алба агаарын хөлгийн хүнд хэлбэрийн бүрэн засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү ололт, туршлага дээрээ үндэслэн тус компанийн инженерүүд  AIRBUS A330-200 агаарын хөлгийг “АККА Technologies”-ийн стандартын дагуу зоригч тээврийн зориулалтыг өөрчлөн бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувиргана. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол болох юм.
AIRBUS A330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10