Dark Light
Нийгэм | 2022-11-05

Т.Тулга Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстаны төр нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 3-5-нд Казахстаны Жамбул мужийн Тараз хотын “Тараз арена”-д боллоо. Манай улсаас 4 бөх барилдсан бөгөөд өчигдөр ОУХМ З.Занабазар 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл сүүлийн өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Т.Тулга тус тэмцээнд түрүүлсэн Монголын тав дахь аварга боллоо. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн нар 2014, 2018 онд, ОУХМ Т.Түвшинтулга 2019 онд түрүүлж байв. Кунаевын нэрэмжит тэмцээнд Монгол, Казахстан, АНУ, Бахрейн, Кыргызстан, Узбекистан, Тажикстан гэсэн 7 орны бөхчүүд хүч үзсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19