Dark Light
Нийгэм | 2022-11-06

Шатрын 16 насны охидын ангилалд Б.Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 11-р сарын 04-13-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо "2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн" зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд 11 орны 180 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас Их мастер Б.Хатанбаатараар ахлуулсан 16 өсвөрийн тамирчин энэ удаагийн АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэмцээн өчигдөр РАПИД төрлөөр эхэлж аваргуудаа тодрууллаа.

16 насны охидын ангилалд тулалдаж байгаа "Их заргач" клубын тамирчин,2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний оролцогч Б.Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагалжээ. Стандарт буюу үндсэн төрлийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10