Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн “Булшт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 55 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т, Ө-45°56’24.0”, У-106°48’00.0”/11 сарын 05-ны өдрийн 08:29 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:36 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичрхийлэл иргэдэд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Нийгэм | 2022-11-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






