Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талын авто замын зорчих хэсэг 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан гэх дуудлагыг 11 сарын 07-ны өдрийн 00:26 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид очиход иргэн Б /39 нас, эрэгтэй/ Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приүс 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2022-11-07
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






