Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын чуулган "Future Investment Initiative 2021"-д оролцох үеэрээ хэлсэн тухайн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байсан Б.Болор-Эрдэнийн үг олны шүүмж дагуулсан.
Тухайн асуудлаар өдгөө Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилогдон ажиллаж буй Б.Болор-Эрдэнэ цахим хуудастаа дараах тайлбарыг нийтэлжээ.
Тэрээр: "Амралтын өдрөөр 2021 оны 10-р сард буюу нэг жилийн өмнө миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа.
Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм. Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна. Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй!" гэлээ.
АДМИН








Нийгэм






