Dark Light
Нийгэм | 2022-11-07

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.07/ хуралдаж, нэг асуудлыг хэлэлцлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан. 

Газрын тухай ерөнхий хуулиас гадна Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэх газар чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэх юм. 

Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн. 

Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтран хэлэлцэх талаар санал нэгдлээ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондыг уялдуулах ёстой. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ” гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10