Dark Light
Нийгэм | 2022-11-07

Дэд сайд Б.Болор-Эрдэнийг огцруулах асуудал яригдаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Саудын Арабын Рияд хотод өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 28-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-д Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ уригдан оролцсон байдаг. 

Тус чуулганы үеэр тэрбээр  “…Дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд Орос улсад боловсрол эзэмшсэнд асуудал байсан. Манай улс Зөвлөлт холбоот улсаас нөлөөлөл ихтэй болохоор тэд оросууд шиг сэтгэдэг, бас тэгж ажилладаг…” гэх зэргээр ярьсныг эвлүүлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр нийгмийн сүлжээнд ихэд шүүмжилсэн. 

Уг асуудалтай холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл хөвөрч эхэллээ. 

Бид дээрх асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад Ажлаа өгсөн зүйл байхгүй. Тийм зүйл огт яриагдаагүй хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10