Эрдэнэс Тавантолгой” ХК-нд онц дэглэм тогтоосонтой холбогдуулан нүүрс тээврийн мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” компаны бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компани нээлттэй, ил тод болох ёстой. Цахим хуудаснаа уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани хэчнээн тээврийн хэрэгслээр он, сар, өдрөөр нь хэчнээн тонн нүүрс ачиж байна вэ гэдгийг харж болно. Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачсан. Ачилтын компанийн мэдээлэл хаалттай байсан.Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна. Тендерийн мэдээллийг цахимд холбож өгсөн. Энэ гэрээ "Эрдэнэс Тавантолгой" компанид дөрөв бий. Үүнээс гадна урьдчилгаа төлбөрийг нь авч, дараагаар нь нүүрсээ гаргах нөхцөлтэйгөөр "Чалко" компани тэргүүтэй дөрвөн гэрээ байна. Жишээлбэл, "Чалко" компанитай 2011 оноос хойш гэрээ байгуулж, ийм нөхцөлтэйгөөр хамтарч ажилласан. Энэ 2022 онд авсан гэрээний мөнгө байна. Зарим нь төрийн өмчит компани бол зарим нь хятадын хувийн хэвшлийн гэрээтэй компани байна. Одоогийн байдлаар 45 сая ам.долларыг эдгээр дөрвөн компаниас авч, 605 сая тонн нүүрсээ ачуулахаар гэрээ хийсэн.
Бусад арилжааны гэрээ гэвэл 100.000-нэг сая тоннын хэмжээтэй коксжих нүүрсний 27 гэрээ, 20-30 мянган тоннын хэмжээтэйэрчим хүчний нүүрсний 109 гэрээ байна. Энэ бол бизнесийн зарчмаараа явж байгаа. Нөгөө талдаа гэрээнүүдийг ил болгохын тулд худалдан авагч талаас зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг авч дууссаны дараагаар бүх мэдээллийг ил тод болгоно" гэв.
АДМИН








Нийгэм





