“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь дүүргийн 20-р хороонд байрладаг. Нийт 50 га газартай бөгөөд нийслэлийн баруун бүсэд байрлах томоохон цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын гадна, 9500 мкв талбайд Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 суудлын автомашин, 10 том оврын автобусны зогсоолыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү зогсоол нь Баянгол дүүргийн хэмжээнд 2022 онд хийгдсэн авто зогсоолуудаас хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд явган хүний зам, гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэцтэй, орчин үеийн шинэлэг шийдэл бүхий зогсоол болгохоор төлөвлөсөн юм. Авто зогсоолын ажлын явц өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, явган замын хавтан суурилуулах зэрэг ажлыг хийж байна.

АДМИН








Нийгэм





