Dark Light
Нийгэм | 2022-11-08

ЦЕГ: Сурагчид нулимс асгаруулагч цацлага цацсан болох нь тогтоогдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр өглөө Дархан-Уул аймаг Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн А байранд хий алдаж сурагчдыг эмнэлгийн байгууллагад хүргэсэн талаар бид өмнө мэдээлсэн. Ослын үеэр хордлого авч, амьсгалын дутагдалд орж, бие нь эвгүйрхсэн 58 хүүхэд, зургаан том хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Тус асуудлаар бид Цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэгдүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал тогтоогдсон. Энэ үйлдэл нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд хүүхдүүд өөрсдөө эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа зааж өгсөн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10